Нийгэм мэдээСпортСПОРТ
Б.Эрхэмбаяр Азийн наадмын 50 метрийн буудлагын төрөлд дөрөвдүгээр байрт шалгарлаа

“Айчи-Нагояа-2026” Азийн наадам Япон улсад зохион байгуулагдаж буй. Тус наадмын буудлагын спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалаар буудах төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 336.8 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Тус төрөлд 340.4 оноогоор Олимп, дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Лю Юкүн түрүүлж, нутагт нэгт Жан Чан Хон 339.8 оноогоор мөнгө, Казахстан улсын тамирчин Сатпаев Ислам 338.8 оноогоор хүрэл медаль хүртсэн байна.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.