НИЙГЭМНийгэм мэдээ
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргаашаас буюу аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Тухайлбал нийслэлийн есөн дүүрэгт дараах байршлуудад цэрэг татлагыг зохион байгуулах аж.
- Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,
- Сүхбаатар дүүргийны Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,
- Налайх дүүргийн Цэрэг татлагын байр - “Эрдмийн оргил” сургууль
- Багануур дүүргийн Цэрэг татлагын байр - Хүний хөгжлийн ордон
- Багахангай дүүргийн Цэрэг татлагын байр - 91 дүгээр сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Залуус цэрэг татлагад ирэхдээ дараах бичиг баримтыг биедээ заавал авчрах юм байна.
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Цээж зураг
- Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирэх аж.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.