Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаалуудын гол шалтгаан юу вэ

Испани, Франц, Португал зэрэг оронд боловсролын байгууллагуудын нөхцөл байдал, амьжиргааны өртөг өндөр байгаа явдлыг эсэргүүцсэн жагсаалууд өрнөж байна. Францад ахлах сургуулийн сурагч нар боловсролын байгууллагуудын нөхцөл байдалд дургүйцэн эхлүүлсэн жагсаал үймээн самуун болж, Лимож хотын 143 жилийн настай захиргааны барилгыг үймээн дэгдээгчид шатаан, аж ахуйн нэгжүүдийг тонон дээрэмдэх болсон.

Зургийн эх сурвалж: AFP

Испанид идэвхтнүүд орон сууцны зах зээлийн нөхцөл байдлыг эсэргүүцэн есдүгээр сараас хойш жагсаж байгаа. Тус улсад явагдаж буй жагсаал 87 настай Марикармен Абаскал нэртэй эмэгтэйн түрээсийн төлбөр нь 230 хувиар нэмэгдэн, төлж чадахгүйн улмаас хөөгдөн гарсны улмаас эхэлсэн юм. Тэрээр 14 хоногийн дараа нас баржээ. Жагсагчид түрээсийн төлбөрийг бууруулах, албадан гаргахыг зогсоох, хөрөнгө оруулалтын сан үл хөдлөх хөрөнгө оруулалт худалдаж авахыг хориглохыг шаардсан байна. Марикармены түрээсэлдэг байсан байрыг нэгэн хөрөнгө оруулалтын сан эзэмшдэг юм.

Бямба гарагт /2026.10.17/ Португалд мөн орон сууцны салбарын нөхцөл байдлыг эсэргүүцсэн жагсаал явагджээ. Тус өдөр олон зуун хүн нийслэл Лисбоны төвд цугларсан байна. Португалд 2015-2024 оны хооронд орон сууцны үнэ 124 хувиар өссөн юм. Энэ нь Европын холбооны дундаж өсөлтөөс хоёр гаруй дахин өндөр үзүүлэлт болжээ.

Италийн Милан хотод мөн өрхийн амьжиргааны зардал нэмэгдсэнд дургүйцсэн иргэд бямба гарагт жагссан байна. Тус жагсаал тайван замаар эхэлсэн ч нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид цагдаа нар руу чулуу болон бусад зүйлс шидэж, эд зүйлс галдан шатаасан юм.

Үүний зэрэгцээ Албани улсад Ерөнхий сайд Эди Рамаг эсэргүүцсэн жагсаал долоо гаруй хоног үргэлжлэн явагджээ. Жагсагчид авлига, хээл хахууль, ажлын байрны хомсдол, боловсролын стандарт муу байгаа зэрэг нөхцөл байдалд дургүйцэж байгаа аж.

Жагсаалууд ямар үр дүнд хүргэсэн бэ?

Францад тус улсын засгийн газар багш нарын хомсдолыг арилгахын тулд 3 мянган цагийн багш нэмж ажилд авч, сургуулиуд удирдлагын түвшинд шийдвэр гаргахад сурагч нарын үзэл бодлыг авч үздэг болгоно хэмээн мэдэгдсэн. Мөн Франц ирэх онд зарим их, дээд сургуульд бүртгүүлэх хураамжийг нэмэх гэж байсан шийдвэрээ цуцалжээ.

Есдүгээр сарын дундуур Францад түлшний үнэ өссөнийг эсэргүүцэж өрнөсөн жагсаалын үр дүнд тус улсын засгийн газар зарим үйлдвэрүүдэд өгдөг шатахууны татаасыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Испанид өрнөж буй жагсаалын үр дүнд Ерөнхий сайд Педро Санчес байр түрээслэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах орон сууцны тухай хууль батлах гэж оролджээ. Гэвч тус хууль дэмжигдээгүй тул тэрбээр арваннэгдүгээр сарын 29-нд ээлжит бус сонгууль зарласан байна. Орон сууцны тухай хуулийг батлахын тулд парламентад прогрессив үзэлтэй намууд олонхын статусаа нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Evrop dayaar ornoj bui eserguitsliin zarlag bol zver l amidralyn ortog undur bolsoniih n urshig bna

Зочин
Зочин

Улаанбаатар хот шиг л европын орнууд бас өндөр үнэ, түрээсийн дарамтнаас болоод бослого гаргаж байна

Зочин
Зочин

Ispani Francia Portugal gsed l ulsuudand oron suutsnii une tsever galdaj bn shd

Зочин
Зочин

Evropiin holboonii undur osoltoi oron suutsnii une, tsalin zardal n irgediig zovooj ehellee

Зочин
Зочин

Эрх баригчид болон хөрөнгө оруулалтын сангууд энгийн иргэдийг ямар ч орон сууцгүй болгож байна

Зочин
Зочин

Francia iim zavaan uildel garch, 143 jiltei zakhirgaany bair hurtel shatsan n tom aюул

Зочин
Зочин

Улс орнуудын амьжиргааны өртөг өсөж, боловсрол болон түрээсийн дарамт ард түмнийг гудамжинд гаргалаа

Зочин
Зочин

Itali-n Milan-d hurtel zarlag garj, tsagdaa nar ruu chuluu shideh hemжээнд хүрсэн байна

Зочин
Зочин

Дэлхий даяар л иргэд ядуурал болон үнийн өсөлтөөс болж төр засгийнхаа эсрэг босож байна даа

Зочин
Зочин

Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna

Зочин
Зочин

Европын орнуудад орон сууцны үнэ 124 хувиар өсөж, иргэд нь байргүй гудамжинд гарч байна

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Португалд орон сууцны үнэ Европын дунджаас хоёр дахин өндөр болсон нь бүх зүйлийг харуулж байна

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Испанийн ерөнхий сайд нь хууль баталж чадахгүй болохоороо ээлжит бус сонгууль зарлалаа ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button