УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Пүрэвдагвад шилжих нийслэлийн МАН-ын даргын үнэ цэн

Огноо хөөвөл, Х.Нямбаатар 2023.10.12-нд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүний давхар суудлаас татгалзаж, хотын даргаар очиж байжээ. Харин нийслэлийн МАН-ын даргын суудлаа тэр 2024.05.18-ны өдөр авсан. Өөрөөр хэлбэл, хотын дарга болсноосоо хойш долоон сарын дараа нийслэлийн МАН-ыг Х.Нямбаатар удирдаж эхэлжээ.

Харин Б.Пүрэвдагва 2026.05.26-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон. Ажлаа аваад даруй таван сар гаруй болж байна. Эрх баригч намын доторх 30|38 талын хүчний харилцаа нэгэнт Ерөнхийлөгч талдаа давамгай болсон тул Б.Пүрэвдагвад Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргын суудлыг шилжүүлэн өгөхөөс өөр гарц үлдсэнгүй.

Саяхан тэд Х.Нямбаатар Кананад буй тул гаднын оронд цаг товлож уулзсан гэх бөгөөд экс хотын даргын зүгээс нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын гишүүдийн 50 хувийг өөрийнх нь хүмүүсээр бүрдүүлэхийг хүссэн. Харин Б.Пүрэвдагва Х.Нямбаатараас хотын намын хороогоо шилжүүлэн авах агуулга ярилцсан байна.

Х.Нямбаатар, Б.Пүрэвдагва нар өөрсдийн гаргасан санал дээр байр суурь нэгдсэн эсэх нь тодорхойгүй. Тодорхой байдлаар ил өрнөсөн үйл явц гэвэл,

Нэг талд, Б.Пүрэвдагвын тал Ерөнхий сайд Н.Учралыг Японд ажиллах үеэр намын төлөөллүүдээ зангидах, багцлах ажлаа нэлээд сайн амжуулсан. Нөгөө талд, Х.Нямбаатар тохиролцоонд хүрээгүй гэдгээ илчлэх мэтээр "Дэглэмийнхэн" хэмээн тодотгож, Ерөнхийлөгчийн аппаратыг гаднаас хүчтэй шүүмжилсэн хэвээр байна.

Х.Нямбаатарыг Монголд авчрах зорилгоор нийгмийн сүлжээнд сэтгүүлчдийг түүнтэй хамтатган "матарлах", олон нийтэд үзэн ядуулах хүчтэй операци өрнөсөөр байна. Сэтгүүлчид рүү чиглэсэн сөрөг акцийг Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглалын институциуд нийгмийн сүлжээнд идэвхтэй дэмжиж буй нь МАН дахь хүчний харилцаа нэг талдаа бүрэн гарсныг харуулна.

Нөгөө талд нэгэнт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хотын МАН-ыг удирдахгүй тул Х.Нямбаатар хэдий гүрийгээд ч үр дүнгүй харагдана. Гол нь, түүнийг Монголд ирүүлснээр эрх баригч нам үндсэндээ дотоодын сөрөг хүчингүй болчих тул үүний тул нийгэмд жаал гал өрдөх болжээ.

Х.Нямбаатар бол ХЗДХ-ийн сайд байсан хүн. Асар их нууцын мэдээлэлтэй. Дээрээс нь МАН дахь тогтолцооны хэв шинжтэй эрх мэдлийн давамгайллыг тууштай эсэргүүцэж үлдсэн дүр. Харин хотын МАН гэдэг нь МАН-ын Бага хурлын гуравны нэгийг бүрдүүлдэг. УИХ-ын гишүүд олонтой, бие даасан төсөвтэй бүтэц. Ийм шалтгаанаар Х.Нямбаатар өнөөдөр МАН-ын чухал дүр болчхоод байна.

Намын хороог Б.Пүрэвдагва өөртөө авснаар нэг хэсэгтээ л Х.Нямбаатар тэнгэрээс бууж ирэхээ бүр больчхоод байсан тэр өндөрлөгт хүрнэ гэсэн үг. Дээрээс нь хотын МАН-ын бүтэц тэр чигтээ хагарсан талуудын хүчтэй хэсэгт шилжинэ. Энэ бүтцээр УИХ-д, НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулна. Нийслэлийн МАН-ын Бага хурал, тэргүүлэгчид, Удирдах зөвлөл зэрэг бүтэц бүрэн шинэчлэгдэнэ.

Халаасандаа намынхаа гуравны нэгтэй тэнцэх хүчийг хотын МАН-ын хорооны дарга атгачихдаг. Тэр ч утгаар нам доторх аливаа санал хураалтаар шийдэх үйл явц дунд хотын дарга хамгийн хүчтэй байр суурьтай. Ийм чухал албаа МАН-ын ялсан тал таван сарын турш гадна яваа Х.Нямбаатарт атгуулна гэдэг өөрөө нийгэм дээр дайн үүсгэхээс ч аргагүй сэдэв билээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hotyn darga B.Purevdagva niislel-iin MAN-iin dargiig avah gd l ulstoriin shou ehellee shd

Зочин
Зочин

Улс төрчид өөрсдөө эрх мэдэл, албан тушаалын төлөө л хоорондоо зодолдож байдаг хүмүүс

Зочин
Зочин

H.Nyambaatar Kanadaas tsag tovloj uulzaad 50 huviin hvmvvsee tawina gsed shurdaj bna

Зочин
Зочин

МАН доторх эрх мэдлийн төлөөх энэ тэмцэл Монголын улс төрийг улам л доошоо татаж байна

Зочин
Зочин

Ene 30|38 taliin huchnii hariltsaа erunhiilugch taldashiun negtgeed l buh yum n todorhoi bolloo

Зочин
Зочин

Нийслэлийн МАН-ын хороо гэдэг чинь Бага хурлын бараг гуравны нэгийг бүрдүүлдэг маш том ашиг сонирхол

Зочин
Зочин

Х.Нямбаатарыг Монголд авчрах гэж олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид хүртэл дайралт хийж байна

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Улс орныхоо хөгжлийг ярихаасаа илүүтэйгээр намынхаа суудлыг яаж булаацалдах вэ л гэж боддог

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

2027 onii erunhiilugchiin songuuliin umnuh lobi shou ntr n odoo bygd il tod bolchloo

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Х.Нямбаатар маш их нууц мэдээлэлтэй болохоор л одоо тэндээсээ хүчтэй дуугараад байна даа

Зочин
Зочин

Zasgiin gazarin amlalt gsn n zugeer l 1 jiliin dotor hoishlodog zavaan yum bolloo shd

Зочин
Зочин

Нийслэлийн МАН-ын даргын суудлыг хэнд өгөх вэ гэдэг чинь яг л том дайн болж хувирлаа

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Хулгайчууд
Хулгайчууд

МАН тар!

Холбоотой мэдээ

Back to top button