НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдээр 17:00 цаг хүртэл ажиллана

Томуу, томуу төст өвчний тархалт 11-р сард оргил үедээ хүрч, өвчлөл нэмэгддэг. Тэгвэл 11-р сарын 7-ны өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Тодруулбал, ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 17:00 цаг, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллах юм байна. Улмаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг төвийн дөрвөн дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэж байгаа аж.

Хүйтний улиралд томуугийн өвчлөл нэмэгддэгтэй холбоотойгоор иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор ажиллах цагийн хуваарийг өөрчилжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button