Дүүжин тээвэрт автобусны смарт картаараа зорчино

Дүүжин тээвэр нь туршилтын шатандаа яваа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ. Бид дүүжин тээврийн төлбөрийн систем болон одоогийн туршилтын үйл явц ямар шатандаа яваа талаар албаны эх сурвалжуудаас тодрууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн “Автобусны смарт картаараа дүүжин тээвэрт үйлчлүүлэх бөгөөд үнийн мэдээлэл урьдчилсан байдлаар 2500 төгрөг гэж яригдаж байгаа ч НИТХ-аар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.
Төслийн нэгдсэн удирдлагын төвөөс туршилтийн явцын талаар тодруулахад “Маргаашнаас буюу арваннэгдүгээр сарын 03-ны өдрөөс дүүжин тээврийн кабин бүрт 750кг жинтэй ачааг ачиж туршина. Энэ нь хүн тээвэрлэхэд бэлэн эсэхийг шалгах үйл явц бөгөөд 14 орчим хоног үргэлжилнэ” гэсэн юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.