Хятадын тагнуултай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх “Nvidia”-гийн захирлыг FBI шалгаж эхэллээ
Дэлхийд зах зээлийн үнэлгээгээр хоёрт бичигддэг, хиймэл оюун ухааны салбарын аварга “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг томоохон дуулианд холбогдсон. Тэрбээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, АНУ-ын албан тушаалтнууд тэр эмэгтэйг нь БНХАУ-ын тагнуул байсан хэмээн дүгнэж байгаа юм. Түүнийг “Nvidia” компани шалгаж эхэлснээс гадна АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо шалгах болжээ.
Гаднын хэвлэлүүд мэдээлж байгаар Жэнсен Алис Хуанг нэртэй нэртэй бизнес эрхлэгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байна. Алис нь Сингапурт төвтэй “Megaspeed” гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эмэгтэй юм. АНУ-ын албан тушаалтнууд тус компанийг Бээжинд хиймэл оюун ухаан хөгжүүлэх зориулалттай дэвшилтэт микрочипүүд олж авахад тусалсан гэж сэжиглэн байгаа юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.