Шатар сонирхогчдын дунд зохиогдох УАШТ-ийн эхний шат маргаашаас эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 6000 гаруй шатарчид оролцох бөгөөд гурван үе шаттай болно. Аймаг, нийслэлийн эхний шатнаас шалгарсан шатарчид ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд хагас шигшээ тоглолтод өрсөлдөх юм. Улмаар шигшээ тэмцээн 2027 оны нэгдүгээр сард Улаанбаатарт болж, шатар сонирхогчдын улсын аваргууд тодрох юм.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд орон нутагт зохион байгуулагдах эхний шатны тэмцээнээс сум тус бүрээс хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, дүүргээс зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин шалгарна. Улмаар шалгарсан тамирчид ирэх сард болох хагас шигшээ шатанд өрсөлдөх эрхтэй болох юм. Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингээр чансаа нь 2000-аас дээшгүй (эмэгтэй шатарчдын хувьд 1800), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн хөдөлмөрийн насны шатар сонирхогчид оролцох боломжтой. Уг тэмцээнийг Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.