НИЙГЭМНийгэм мэдээ

Дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг шаарджээ

Сонсголгүй иргэдэд хүрдэг мэдээллийн төрлүүд бага учир эрхээ хангаж чадахгүй байгаа тул Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна.

Сонсголгүй иргэдэд зар, тайлбар, заавар зөвхөн аудио хэлбэрээр хүрдэг, хадмал болон дохионы хэлний орчуулга дутмаг, энэ төрлийн төсөв тодорхойгүй, орчны хүртээмж байхгүй, хэлмэрчийн үйлчилгээ авах зохицуулалт тодорхойгүй зэргээс эрхээ хангаж чадахгүй байна.

Тэд дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, телевиз, төрийн байгууллагын мэдээ мэдээлэл, уран сайхны болон олон ангит кино, төрийн болон онцгой байдлын зарлан мэдээлэл, цахим үйлчилгээ, олон нийтэд зориулсан мэдээллийг дохионы хэлний орчуулга, хадмал бичигтэй хүргэхийг шаардаж байна. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь авч нийгэм дэх оролцоогоо хангана гэж үзэж байгаа аж.

Мөн сонсголын бэрхшээлтэй жолооч нар такси үйлчилгээнд нэлээд явдаг тул  дугаарын хязгаарлалт, таних тэмдэг, тусгай зөвшөөрлийн журмыг судлах, торгууль, хүү, алдангийг хянан үзэх, хяналтын ажилтнуудад хүртээмжийн сургалт явуулах ёстой гэж үзжээ.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button