Нийгмийн

"Diamond Princess” хөлөг онгоцонд тусгаарлагдсан орос иргэнээс "Covid-19”-ийн халдвар илэрчээ

Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс хойш одоог хүртэл тусгаарлалтад ороод буй Япон улсын Ёкохома боомт дээрх Даймонд Принцесс хөлөг онгоцны зорчигч орос иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ.

ОХУ-ын Элчин сайдын яамнаас энэ тухай мэдээлсэн бөгөөд өвчтнийг ойрын хугацаанд хөлөг онгоцноос гаргаж, эмнэлэгт хэвтүүлэх юм байна. Үүгээр Оросын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус хөлөг онгоцонд хөл хорионд ороод буй иргэдээс дахин 99 халдварын тохиолдол нэмж бүртгэгдээд байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button