ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
Энэтхэгт титэм вирусийн зургаа дахь тохиолдол илэрлээ
Энэтхэг улсад титэм вирусийн зургаа дахь тохиолдол илэрсэн болохыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Вирусээр өвчилсөн гэх 69 настай Италийн иргэний биеийн байдал одоогоор хэвийн, ямар нэг ноцтой шинж тэмдэг илрээгүй байна.
Тус иргэнийг Жайпур хотын эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээг хийж байгаа аж. Мөн түүнтэй хамт зорчсон 18 иргэнийг тусгаарлаж, биеийн байдлыг хянаж байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.