“Евро-2020” тэмцээнийг 2021 он хүртэл хойшлууллаа

Европын хөл бөмбөгийн холбоо энэ онд зохион байгуулагдах товтой байсан “Евро-2020” буюу Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дараа жил хүртэл хойшлуулсан талаар CNN агентлаг шуурхай мэдээллээ.
Тэмцээний эхний тоглолт зургаадугаар сарын 12-нд, Итали улсын Ром хотод болох байв. Дэлхий дахинд, тэр дундаа Европ тивд шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй дэгдээд буй тул уг тоглолтыг 2021 оны зургаадугаар сар болгон хойшлуулах саналыг Норвегийн хөл бөмбөгийн холбоо дэвшүүлсэн аж. Улмаар ЕХБХ саналыг хүлээн авч, хойшлуулах шийдвэр гарчээ.
Итали улсын хувьд Covid-19 вирусийн халдварын шинэ голомт болоод байгаа. Нэг өдрийн дотор л мянга гаран халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, хэдэн зуун хүн нас барж буй нь дэлхийн хэмжээний томоохон тоглолтын хойшлох шалтгаан болж байна.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.