Нийгмийн

Д.Оюунхорол гишүүний нэр холбогдсон 1.9 тэрбумын гэх хэрэг ЦАРЦЖЭЭ

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг улсад 1.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтийг АТГ-аас прокурорт дахин өгчээ гэх мэдээлэл энэ сарын эхээр дахин цацагдаад байна.

-Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН 1.9 ТЭРБУМЫН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОХЫН УЧИР-

Д.Оюунхорол нь БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа “Гранд повер” ХХК-д давуу эрх олгон 1.965.000.000 төгрөгийн санхүүжилт олгосон гэгддэг.

Учир явдлыг тодорхой өгүүлбэл, “Гранд повер” ХХК-тай ажил гүйцэтгэлгийн гэрээ байгуулж, охин компани болон “Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуух хүртэлх 315 мм-ийн диаметртэй, 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгожээ.

“Гранд повер” ХХК нь “Нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын төсөл”-ийг хэрэгжүүлнэ гэж Цэвэр агаар сангийн төрийн сангийн данснаас авсан байдаг аж.

Тус гэрээний гүйцэтгэлийг “Есөн талт Оргил констракшн” компани хариуцан ажиллаж, хүлээлгэж өгсөн байна. Гэвч уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу халаалтыг нэг ч удаа дамжуулаагүй аж. Тэгэхээр 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. 

-АТГ-ААС ПРОКУРОРТ ТАТАХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН Ч, ХҮЛЭЭЖ АВААГҮЙ-

Ингэхдээ Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох заалтыг санаатайгаар зөрчсөн гэх хардлагаар хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл /2020.01.23/ цацагдсан.

Гэвч тэрбээр тухайн өдөр гарч ирээд “Ахуйн газтай холбоотой асуудлаар АТГ хянаж үзсэн. Уг компанитай миний байгуулсан гэрээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаад хэрэгсэхгүй болж байсан. Намайг яллагдагчаар татаагүй гэж мэдэгдсэн.

-АТГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА ПРОКУРОРТ ИЛГЭЭСЭН ҮҮ-

Өмнө нь АТГ-аас уг хэргийг шалгаж, прокурорт шилжүүлж байсан ч ийнхүү хэрэгсэхгүй болж байж.

Тэгвэл АТГ яллагдагчаар татах саналаа дахин прокурорын байгууллага руу илгээсэн гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдаад байгаа билээ.

-Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХ: ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ, ХУДАЛ-

Бид дээрх мэдээлэл бодит эсэхийг Д.Оюунхорол гишүүнтэй өөртэй нь холбогдож тодруулан, байр суурийг сонсох гэсэн боловч утсаа аваагүй юм.

Харин түүний зөвлөх “Гуравдугаар сарын эхээр зориуд тийм мэдээлэл цацагдсан. Яллагдагчаар татагдсан зүйл байхгүй. Энэ талаарх бодит мэдээллийг АТГ болон прокурорын байгууллагаас тодруулсан дээр байх” гэх хариултыг өгсөн юм.

-АТГ: ТИЙМ ЗҮЙЛ БАЙХГҮЙ-

Д.Оюунхорол гишүүнд холбоотой гэгдэх 1.9 тэрбумын хэрэгт яллагдагчаар татах хүсэлтийг АТГ-аас прокурорт дахин өгсөн эсэх талаарх мэдээлэл үнэн эсэхийг бид АТГ-аас мөн тодруулсан юм.

Тус газраас “Тийм зүйл байхгүй” гэх товч хариултаас өөр, тоймтой хариулт өгөөгүй юм.

Ямартай ч АТГ-аас хэргийг шалгаж дуусаад хаасан уу, эсвэл прокурорын байгууллагад шилжээд дахин царцав уу. Хэргийн талаарх мэдээлэл хуулийн байгууллагад очоод ийнхүү царцсан байдалтай байгаа юм.

-ХАМТ ШАЛГАГДАЖ БАЙСАН Г.НЯМДАВАА САЙДЫН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛСНЭЭ ХҮЛЭЭСЭН БАЙДАГ-

Эл хэрэгт хамт шалгагдаж байсан гэгддэг Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа нь хууль хяналтын байгууллагынханд “Энэ компанитай шууд гэрээ байгуулах чиглэлийг Д.Оюунхорол сайд надад өгсөн” хэмээн мэдүүлсэн байдаг аж.

-“ГРАНД ПОВЕР” ХХК ХЭНИЙ МЭДЛИЙНХ ВЭ-

Уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн эзнийг Ж.Очир гэдэг аж. Тус компанийн захирал нь Д.Оюунхорол гишүүнтэй найзууд гэх мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2020 09:59

эвлүүлэг гэх байхдаа

Зочин
Зочин
3 сар 20, 2020 10:16

элбэгдоржийг дагаж их намирсан хүн дээ, өөртөө арабын буц�##�тгүй хөрөнгө оруул�##�таар барьсан бүхэл бүтэн төвийг дээрэмдэж аваад өөрийн болгоод богд ууланд амр�##�т болгож завшсан хэргийг нь шонхор зарсан хэргийг нь ш�##�гаач

иргэн
иргэн
3 сар 21, 2020 08:27
Reply to  Зочин

ХАРИН ТИЙМ ЭЭ. ОГТ ӨӨР ЗҮЙЛЭЭР ХҮМҮҮСИЙН АНХААРАЛ САРНИУЛААД БАЙХИЙМ.

Зочин
Зочин
3 сар 20, 2020 10:50

Hudal medeelel hurgeheeseee icheerei buhel buten site baijiij!!!!

Зочин
Зочин
3 сар 20, 2020 11:04

Eguur.mn site-iinhnii uursdiinh ni tarhi tsartsjee...

Zochin
Zochin
3 сар 20, 2020 11:06

Худлаа мэдээлэл цацаж, хүн гүтгэсэн танай хамт ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Цаашдаа улам их худ�##� мэдээлэл цацаж хүний нэр төрд х�##�даарай????

Ойлгомжгүй бичвэр байна
Ойлгомжгүй бичвэр байна
3 сар 20, 2020 11:44

АТГ нь "Тийм зүйл байхгүй" ээ гээд байхад ямар учир утгатай ч бичвэр юм

Зочин
Зочин
3 сар 20, 2020 12:39

Сэдэв агуулга хоёр нь зөрөөд л байна даа. Ингэж хүний нэр төрд х�##�хаа болимоор юм. Танайх мэдээллийн сайт гэж явхаас ичмээр юм !!!

зочин
зочин
3 сар 20, 2020 15:52

Оюунхорол яаж баяжсан бол. Зөвхөн м�##�чдын хүүхдийн сургуулийн төлбөрөөр ийм болсон бол харамс�##�тай. Энэ төлбөр тэр хүүхдүүдэд зориулагдах ёстой баймаар. Бүгд ажилтай зовхи нь дээшээ явдаг болов уу.

Холбоотой мэдээ

Back to top button