НИЙГЭМ

"Европод халдварын тархалт улам нэмэгдэж, Италид нэг өдрийн дотор 627 хүн нас барлаа”

Өнөөдөр /2020.03.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Үүгээр тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараах мэдээллийг өглөө. "Европ тивд халдварын тархалт буурахгүй байна. Итали улсад нэг өдрийн дотор 627 хүн нас барж, 4032 шинэ тохиодол бүртгэгдсэнээр хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Коронавирусийн халдвар тархалтаар Италийн дараа өнгөрсөн 24 цагт Германд 4528, Испанид 3494, Францад 1614, Швейцарьт 1390 тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар авсан хүний тоо бараг 6000 хүрч, БНСУ-д 147 хүн шинээр халдвар авчээ. БНХАУ-д сүүлийн гурав хоногт шинэ тохиодол бүртгэгдээгүй бол өчигдөр нийт 41 шинэ тохиолдол илэрчээ. Эдгээрийн ихэнх нь гадаадаас ирсэн иргэдээс илэрсэн байна.

ЮНЕСКО-гоос энэ сарын 20-ны байдлаар дэлхийн 124 оронд үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаасан байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button