НИЙГЭМ

ЭМЯ: Тусгаарлалтаас гарч буй иргэд үргэлжлүүлэн өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах шаардлагатай

ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Тус яамны эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал "Улсын хэмжээнд 3025 иргэнээс өнөөдрийн байдлаар 1963 иргэн ажиглалтад байна. Тусгаарлалтаас гарч байгаа иргэд гэртээ мөн 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг улс орнууд өгч байна. 

Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар ОХУ, Казахстанаас олон иргэн ирж байна. Энэ нь тухайн улс орнуудад оюутнуудын хичээл сургуульд хязгаарлалт хийж, оюутны байрнаас нь чөлөөлж буй үйл ажиллагаатай холбоотой. Иймд бид иргэдээ татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдөр УОК-оос цэцэрлэг, сургуулийн хичээлийг  дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Бид тусгаарлан ажиглах байруудыг өргөжүүлэх, хяналтыг сайжруулах болон бусад гэрээр тусгаарлаж байгаа хүмүүст хороон дарга, сайн дурын идэвхтнүүдийн оролцоо ямар байх тал дээр УОК-д санал өгсөн. 

Эм, эмнэлгийн хэрэгслүүд тусгай үүргийн онгоцоор ирсэн, өнөөдрийн байдлаар тасалдсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй” гэж мэдэгдлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button