Нийгмийн

С.Баяр, С.Баярцогт нарын найман хүнд холбогдох шүүх хаалттай хуралдаж байна

Өнөөдөр /2020.05.11/ 09.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, сайд асан С.Баярцогт, “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын найман хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна.

Тус хуралдаан энэ сарын 5-ны өдрийн товтой байсан ч шүүгдэгч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул тавдугаар сарын 11 болгож хойшлуулсан юм. Хуралдаан найман яллагдагч, 13 өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй явагдана.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгчдэд Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗӨВ
ЗӨВ
2020-05-11 10:27

Жүжиг тавимлт явагдах нь байна. ЭХ орныхоо хамгийн том баялагийг гадныханд АВЛИГАДСАН луйварчдад ямар ч ял хөнгөднө.

зочин
зочин
2020-05-11 10:29

Шударга шүүнэ гэдэгт итгэж байна шүү. Ямар ч өндөр ц�##�интай хүн төрд ажиллаад энэ их мөнгийг насандаа байтугай хэдэн зуунд ч цуглуулж чадахгүй шүү. Тийм учраас я�##�т ч байхгүй мөнгө уга�##�т.

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2020-05-11 10:53

Эд нарын хэргийг шүүх шийдэхгүй нь мэдээж,хойшлож л таараа,

зочинзочинзочинзочин
зочинзочинзочинзочин
2020-05-11 11:01

ха�##�ттай гэдэг чинь л го той гэсэн үг дээ! одоо буцааж прокурор луу шиднэ! тэд нь мөрдөн байца�##�танд шиднэ! тэгсээр байгаад дуусна!

Зочин
Зочин
2020-05-11 13:42

Яахаараа дандаа ха�##�ттай ,нууц гэж байдаг юм бэ? Үүнийг ер ойлгохгүй юм.Хүн ичихгүй гэмт хэрэг үйлдэж болж байхад түүнийг олон нийтээс нуух хаах хэрэг байдаг л юм байх даа.Тэр ха�##�ттай гэдгийн чинь цаана юу болж байдаг нь бас л эргэлзээтэ

зочин
зочин
2020-05-11 14:27

Хийсэн хэрэг нь хязгааргүй, яллах ш�##�гуур нь бага байна. Нэмэлт дүгнэлт гаргаад яллаад өг

Зочин
Зочин
2020-05-12 20:43

Бүлэглэж үгсээд Улсаа тоносон хулгайчдад ямар бага ялтай зүйл анги төлөвлөдөг юм бэ. Энэ шүүх нэг л биш шүү яаж хулхидах гээд бнаа

Холбоотой мэдээ

Back to top button