НИЙГЭМ

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг хааж, зам дээр нь цайны газар, худалдааны байгууллагууд барилга барьсныг эсэргүүцэж тус эмнэлэг шүүхэд хандаад хоёр жил шийдэгдээгүй байсан асуудлыг ийнхүү өнөөдөр /2020.05.15/ шийдвэрлэж байна.

Сар гаруйн өмнө хотын дарга С.Амарсайхан бодит байдалтай танилцсаныхаа дараа уг асуудлыг шийдэх үүрэг өгчээ. Улмаар зөвшөөрөлгүйгээр, эмнэлгийн орц гарцыг хааж барилга барьсан этгээдүүдэд өөрсдөө замыг чөлөөлөх талаар мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button