ДЭЛХИЙ
Камбож улс “Covid-19”-ийн бүх тохиолдлоо эдгээгээд байна

Өнгөрсөн долоо хоногт Камбож улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн нэг тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Тэр актив буюу идэвхтэй цор ганц халдварын тохиолдол байсан юм.
Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Камбожийн зүүн хойд нутгийн оршин суугч 36 настай эмэгтэй эдгэж, өнгөрсөн бямба /2020.05.16/ гарагт эмнэлгээс гарсан аж.
Камбожид ковид-19-ийн анхны тохиолдол дөрөвдүгээр сарын 2-ны өдөр бүртгэгдсэн. Үүнээс хойш дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл нийт 122 тохиолдлыг бүртгэж, тусгаарлан эмчилж чаджээ. Одоогоор тус улсад идэвхтэй халдвар бүхий өвчтөн байхгүй. Халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.