УЛС ТӨР

Л.Болд: Эрүүдэн шүүгчид сонгууль хүлээж, цаг хожих бүх аргыг хэрэглэж байгаа

УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Танай эвслийн зүгээс голдуу ямар шалгуур, цензурээр нэр дэвшигчдээ сонгов оо?

-ШИНЭ эвслийн намуудаас ШИНЭ намд 34 мандат оногдсон. Үүний дагуу нэр дэвшигчдээ Төв Зөвлөлийн хурлаараа эцэслэн тодруулахдаа бид ердөө мэргэжил боловсрол, төр-түмэн олныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэх эх оронч сэтгэл, тухайн аймаг, орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хийсэн ажил, туршлагыг нь харгалзаж тодруулсан. Бусад намууд шиг мөнгөний шалгуур тавьсангүй, тухайн аймаг, орон нутгийн иргэдээс нам харгалзахгүй дэмжлэгийг нь авч чадсан шударга иргэдийг манай намаас сонгуульд нэр дэвшүүллээ гэж ойлгож болно. Манай нэр дэвшигчид бүгд нэр цэвэр, төр түших боловсрол, мэргэжлийн туршлагатай, түмэн олныхоо төлөө гэсэн эх оронч сэтгэлтэй, бүх салбарыг төлөөлж чадах хүмүүс байгаа. Тэд маань мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэх тангарагийн гэрээг сонгогчидтойгоо байгуулна. Хэрэв зорилгоосоо ухарч, ард түмний эрх ашгаас няцвал эгүүлэн татна.

-ШИНЭ намын мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлалд бусад нам шиг амлалтын зүйл багтсан байв уу?

-Бусад намууд шиг мөнгө цацах амлалт бидэнд байхгүй, төсөл хөтөлбөр, хөгжлийн төлөөх оновчтой бодлогыг манай намын дэргэдэх эрдэмтэн судлаачид, мэргэжлийн салбаруудын төлөөллөөс гаргасан. Та анзаарсан бол намууд мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт шалгуулахад томоохон намуудын хөтөлбөр бүгд шаардлага хангахгүй буцаагдаж байсан бол манай намынх 100 хувь шаардлага хангасан.

-МАН-ын дарга нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэж мэдэгдсэн, АН 100 саяын дэнчин хураагаад хуулийн байгууллагад шалгагдаж буй. Танай намын хувьд сонгуулийн санхүүжилтээ яаж шийдэж байна?

-Бүх зүйлийг хуулийн дагуу шийдэж байгаа. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвших эрхээ авсны дараа хандивын болон өөрсдийн хөрөнгөөр санхүүгээ босгоно. Бусад намууд шиг сонгогчдыг худалдан авах, хөлсний бичээчид ажиллуулах зорилгоор асар их хөрөнгө мөнгө татан төвлөрүүлэхгүй, хэмнэлтийн горимоор, цэвэр шударгаар сурталчилгаагаа хийж, цэвэр өрсөлдөх юм. Бусад намуудад ч мөн ийм байдлаар сонгуульдаа оролцохыг уриалж байна.

-ШИНЭ нам өнгөрсөн хугацаанд хэчнээн гишүүд дэмжигчидтэй болов?

-Гишүүдийн тоо хэдийнэ 100 мянга давсан. ШИНЭ нам анх байгуулагдахдаа нам харгалзахгүй дэмжигчдийн хүрээлэлтэй байх гэсэн ч манай улсын сонгуулийн хуулийн дагуу заавал гишүүнчлэлтэй байх ёстой болсон. Тиймээс гишүүдээ бүртгэж, намын дүрмийн дагуу бүх аймаг, дүүрэгт салбар хороодоо байгуулсан. Байгуулагдаад удаагүй ч гэсэн ШИНЭ намын гишүүд, дэмжигчдийн эгнээ асар хурдтай өсөн нэмэгдэж ирсэн. МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийн үр дүнд байгуулагдсан, нийгмээ цэвэрлэх, харанхуй хонгилоос гарч, шинэ гэрэл гэгээ тусгах гэсэн бүх л Монголын иргэд нийлж, нэгдэж байгуулсан нам.

-Өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон Б.Хурц нарын шүүх хурал болох гэж байна?

-Энэ хэргийн жинхэнэ гүйцэтгэгч, захиалагчийг олох чиглэлд нэлээд ахицтай байгаа тухай Түр хорооны хурал дээр яригдсан. Бодит үнэн улам бүр олон түмний өмнө ил тод болж, энэ хэргийн цаана Монголын төр цэвэрлэгдэх чиглэл рүүгээ явж байна уу үгүй юу гэдгийг харуулах үйл явц өнөөдөр өрнөж байна. Шүүх хурал шударга явагдаасай, үнэн ялаасай гэж хүсч байна. Эрүүдэн шүүгчид сонгууль хүлээгээд, цаг хожих ямар л арга байна бүгдийг хэрэглэж байгаа. Одоо тэдэнд, энэ хэргийн ард байгаа захиалагчдад боломж олдохгүй, олон түмэн ч итгэхгүй. Олон түмэн өөрсдийнхөө итгэл үнэмшлийг хэдийнэ олж авсан шүү. Хөшигний цаана юу өрнөснийг мэддэг болсон. Ойрын үед Монголын нийгмийг харанхуй хонгил руу чирч оруулсан энэ хар хүчийг дарж, тэднийг зохих байранд нь тавьж, хариуцлагыг нь үүрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2020 10:34

Coнгуулиар юу шийдэгдэх үү.

Irgen
Irgen
5 сар 20, 2020 11:25

Eh burhan mini! Mongol ard tumen mine...zuv l hune songoh heregtei shu! Ene shuuh bol estoi hog bolson shu! Bold gishuunii yarij baiga n unenshu! Songuuliar ta bidnii ireedui shiidegdehd bainshu! Mungund bitii hurtarai!

Иргэн
Иргэн
5 сар 20, 2020 12:42

Энэ Нямдоржийн бууны нохой, урвагч, попрогч Болдын үгэнд хэн үнэмшиж итгэхюм!! Нямдоржийнхоо турхир�##�таар шоудаж, попрохоо болио..

МАН-ЫН ГИШҮҮН
МАН-ЫН ГИШҮҮН
5 сар 20, 2020 14:17

ТАЛИЙГЧ С.ЗОРИГИЙН АЛЛАГААР ЭНТЕРТАЙМЕНТ ШОУ ХИЙЖ ЯСЫГ НЬ ӨНДӨЛЗҮҮЛЖ АМЬДРАХ АРГАА БОЛГОСОН ЛУ.БОЛДООС АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫГ АСУУЦГААЯ !!! ТЭД ХАВТАСТ ХЭРЭГТЭЭ БАА БЭЭГҮЙ ТАНИЛЦСАН БАЙГАА

Zochin
Zochin
5 сар 20, 2020 18:08

Ene nowsh hoit solongost zewseg zarsaniin asuuh yumsan

Зочин
Зочин
5 сар 20, 2020 20:15

М.Зэнээ агсан л.болдыг хөөрхөн улаан з�##�уу яваад байсан чинь улаан луйварчин байсан байна шүү дээ гэж 1996 онд хэлж байсан нь тэр үеийн сонин хэвлэлд мөнхрөн үлдсэн дээ

Зочин
Зочин
5 сар 21, 2020 00:00

Батзандан Болд хоёр бол АН-ын дарга нартайгаа таар�##�гүй нам байгуулсан шинэ хүмүүс гэж байгаа боловч манангийн хэрэгт олон жил хутг�##�дсан, хар түүхтэй хүмүүс. Сонгогдож чадахгүй бол 2008 онд дэгдээсэн үймээнээ дахихад Батзанд�##� бэлэн байгаа

Зочин
Зочин
5 сар 23, 2020 15:26

Магадгүй таний зөв байхаа гэхдээ улсаасаа урваж зэвсэг хулгайлж зарагсадыг яахав хө

Холбоотой мэдээ

Back to top button