ДЭЛХИЙ

Твиттер шинэ функцтэй болно

Твиттер компани тавдугаар сарын 20-ны өдөр шинэ функц нэвтрүүлэх гэж буй тухайгаа зарласан байна. Шинэ функц одоогоор туршилтын шатандаа яваа гэнэ.

Жиргээчид өнөөдрийн байдлаар өөрийнх нь жиргээнд хэн хариу жиргэж болохыг хянаж, хязгаарлах боломжгүй байгаа. Харин уг функц нэвтэрснээр үүнд хяналт тавьж болох юм байна.

Бүр тодруулбал жиргээнд нь хариу жиргэж болох хүмүүсийг гурван сонголттойгоор хязгаарлана. Нэгт бүх хүмүүс. Хоёрт зөвхөн дагагчид нь. Гуравт өөрийн нь меншион хийсэн хүмүүс.

Твиттерийн менежментийн захирал Сюзань Ли уг функцийг нэвтрүүлснээр жиргээчдийн ёс зүйт, эрүүл харилцааг бий болгоно гэж үзэж байгаа ажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button