ДЭЛХИЙСПОРТ

“Олимпыг 2021 онд зохион байгуулахгүй бол цуцална”

“Токио-2020” олимпын наадмыг цар тахалтай холбогдуулан нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Японы Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард гаргаж байв.

Харин өчигдөр /2020.05.21/ олон улсын олимпын хорооны тэргүүн Томас бах “BBC Sport” сувагт өгсөн ярилцлагадаа “Олимпын наадмыг 2021 ондоо багтааж зохион байгуулж чадахгүйд хүрвэл олимпыг цуцлах болно. Учир нь Олимпын наадмыг зохион байгуулах хороо 3000-5000 хүнийг байнга хөлслөх боломжгүй. Дэлхийн тэмцээнүүдийн хуваарийг жил бүр бүхэлд нь өөрчилж, тамирчдын хувьд тодорхойгүй байдлыг үүсгээд байж болохгүй” гэжээ.

Төлөвлөгөө ёсоор олимпын наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах ёстой юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button