НИЙГЭМ

Д.Дагвадорж Сергей Шойгуд гөлөг бэлэглэжээ

Өчигдөр/2020.05.21/ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугий 65 насны төрсөн өдөр тохиожээ. Түүнийг төрсөн өдрийг тохиолдуулан Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Сергей Шойгуд японы Акита үүлдрийн Масао гэж нохойныхоо анхны гөлгийг бэлэг болгон өгчээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "…Монголд элэгтэй энэ эрхэмд миний зүгээс Акита үүлдрийн Масаогийнхаа анхны гөлгийг бэлэг болгон өгч байгаа юм аа. За тэгээд энэ хөөрхөн гөлгөнд бүгдээрээ нэр өгвөл ямар вэ? Нохой бол хүний хамгийн сайн анд юм" гэжээ. Улмаар тэрээр "Шойгу гуай бөөн баяр болсон гэсэн" хэмээн бичжээ. Харин хүмүүс Шойгуд өгсөн гөлгөнд "Саяны нурууны ар өврөөр Тува Монгол холбогдсоныг бодож эм гөлөг бол -САЯНА гэж нэрлэе. Орос, Монгол, Японд асаж байг гээд Аса гэж нэр өгье. Улмаар Шаарик, Золбоо… гэх мэтээр нэрлэх санал гаргажээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button