ДЭЛХИЙ

Хоёр сартай охин хөл дээрээ зогсож сурчээ

31 настай Тезра Финн Жонстон болон 23 настай Эмили Деррик нарын охин найман долоо хоногтойдоо хөл дээрээ зогсож сурчээ. Лула охин нэгдүгээр сарын 31-ний өдөр 2.5кг жинтэй төрсөн бөгөөд эмнэлгээс гарахаас өмнө толгойгоо дааж байсан гэнэ. Харин одоо 15 долоо хоногтой бяцхан охин хоёр хөл дээрээ хэний ч тусламжгүйгээр зогсож чадаж байгаа аж.

Эцэг эхийнх нь хэж буйгаар Лула төрөөд сар болоогүй хугацааны дараа хүнээр түшүүлж хөл дээрээ зогсож эхэлсэн бол найман долоо хоногийн дараа өөрөө босож сурсан байна.  Хүүхдүүд ихэвчлэн  9-12 сар хүрээд хөл дээрээ зогсдог болдог. Хэдийгээр Лула одоогоор алхаж чадахгүй байгаа ч үеийнхнээсээ эрт хөлд орно гэдэгт охины эцэг эх итгэлтэй байгаа юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: metro.co.uk

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
jonglerjav
jonglerjav

shal hudlaa.

Zochin
Zochin

үлгэрт гардаг шиг гэрлийн хурдаар өснө гэдэг билүү????

Back to top button