ДЭЛХИЙ

Дотуур хувцастай сувилагчийг мэргэжил нэгтэн нь өмөөрөв

ОХУ-ын Тулагийн халдварт өвчин судлалын эмнэлгийн нэгэн сувилагч зөвхөн дотуур хувцас дээрээ нэвт харагддаг хамгаалалтын хувцас өмсөн ажлаа хийж буй зураг олон нийтэд ил болсон. Тэгвэл мэргэжил нэгтэн нь үүнд тайлбар өгчээ.

Өөр эмнэлгийн ажилтан Павел түүнийг өмөөрөн, “Бусад эмч нар, тэр тусмаа эрэгтэй ажилчид бүгд ингэж хувцаслан ажлаа хийдэг. Та энэ хувцсыг өмсөөд ажиллаж үзсэн үү? Өмссөн үед маш их халууцдаг. Би ч гэсэн ээлжид гарахдаа зөвхөн дотуур хувцсаа өмсөөд л гардаг. Эмч нар нэвт харагдсан хувцас өмсөөд явах дургүй, гэвч өөр сонголт үгүй” гэжээ.

Түүнчлэн “Хэрэв өвчтөнүүд хөөрөлдөн зураг авч, энд тэнд тавьж байгаа бол тэд өвдөөгүй, эсвэл эмчилгээ нь дуусаад гэртээ харих цаг нь болж. Таныг эмнэлэгт хэвтэхэд эмнэлгийн ажилчид богино халаад, унтлагын хувцастай зургийг тань авдаггүй биз дээ” хэмээн өвчтөнүүдийг шүүмжилжээ.

Дүрэм журмын дагуу хамгаалалтын хувцсыг нэг удаагийн эсвэл хөвөн цаасан дотуур өмсгөл дээр өмсөх ёстой аж. Завсарлага авах бүрдээ уг хамгаалалтын хувцсыг хаян, дотуур өмсгөлийг угааж, эсвэл мөн хогийн саванд хийдэг байна. Эмнэлгийн төлөөлөгчийн тооцоолсноор тус эмнэлгийн бүх ажилтанд өдөрт 300-500 дотуур өмсгөл шаардлагатай байдаг ба хомсдолын улмаас ажилчид өөрсдийн хувцсаа өмсөхөд хүрдэг гэнэ. Үүний улмаас хувцасны гурав дахь давхарга гэж тооцогддог дотуур хувцсыг цэвэр гэж үзэн, олон дахин ариутгах шаардлагагүй байдаг аж.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: lenta.ru

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button