ДЭЛХИЙУЛС ТӨР

"Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудал”

Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийн асуудал нь зөвхөн Хятадын дотоод асуудал бөгөөд үүнд нэг ч орон хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ.

Тэрбээр "Үндэсний аюулгүй байдал нь улс орон оршин тогтнох, хөгжих үндсэн нөхцөл болдог бөгөөд дэлхийн аль ч улс орон үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн үйлдлийг нутаг дэвсгэр дээрээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй. БНХАУ-ын Засгийн газар үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах, Сянганы хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх, “нэг улс, хоёр систем” зарчмаа тууштай хэрэгжүүлэхийг зорьж байгаа” хэмээн Америкийн талын өгсөн мэдэгдэлд тайлбар өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: xinhuanet.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button