ДЭЛХИЙ

Украины дэд сайд асан буудуулж амиа алджээ

Украины нэгэн  хууль сахиулагч өчигдөр /2020.05.23/ албан өрөөндөө буудуулж, амиа алдсан байдалтай олдсон гэж тус улсын Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко мэдэгдлээ.

Тодруулбал, талийгаач Валерий Давыденког толгой руу буудсан байдалтай ажлынх нь ариун цэврийн өрөөнөөс олсон байна.

Валерий Давыденко нь 2013-2014 онд Украины Агнуурын бодлого, хүнсний дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн жилийн парламентын сонгуульд бие даан нэр дэвшиж байжээ.

Б.Байгаль

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button