НИЙГЭМ

Цоохор ирвэсийн нойтон арьс худалдаалахыг завджээ

Нэн ховор амьтны жагсаалтад багтдаг Цоохор ирвэсийн түүхий эдийг худалдаалахыг завджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" худалдааны төвийн хойд талын автомашины зогсоолд зургаадугаар сарын 12-ны өдөр Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг Цоохор ирвэсийн түүхий эд болох нэг ширхэг нойтон арьс хадгалж худалдаалахыг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Шалгалтын явцад хэргийг иргэн “Н” үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Цоохор ирвэсийн нойтон арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11,200,000-13,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26,000,000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдах юм.

Эх сурвалж: ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button