НИЙГЭМ

Бизнес эрхлэгчдийг дэмжихийг дахин шаардав

Бизнес эрхлэгчид Засгийн газар, Улсын онцгой комисоос бизнес эрхлэгчдийг дэмжихийг дахин шаардлаа.

“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” группийн гишүүд нэгдэн бизнес эрхлэгчдийг дэмжихийг тусгасан таван зүйл бүхий шаардлагыг өмнө нь Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн барьсан. Гэвч уг шаардлагыг хүлээн авсан эрх баригчид дорвитой ажил хийж, асуудлыг шийдвэрлэсэнгүй гэж бизнес эрхлэгчид үзэж байгаа юм.

“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” группийн зохицуулагч Ж.Энхжаргалан “Бид зээл, төлбөр, татвартаа баригдаж байна. Хагас жилийн хугацаанд 100 хувь ашиг орлого буурсан. Сонгуулийн ажил, наадам зохион байгуулахaд олон нийтийг цуглуулж байгаа мөртлөө бидэнд ингэж хандах нь шударга бус юм. Бүгдэд нь адил, тэгш хандаж, хөл хориог цуцлахыг шаардаж байна. Хэрэв эрх баригчид бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ даруй авахгүй бол үргэлжлүүлэн жагсаал хийсээр байх болно” гэв.

Тэд бизнесээ аврахыг хүссэн 20 мянган иргэний гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр /2020.06.15/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээ зарлалаа.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button