ДЭЛХИЙ

Сөүл хотын захирагч гэрээслэл үлдээгээд амиа егүүтгэсэн үү

Ор сураггүй алга болсон гэгдэж байсан Сөүл хотын захирагч Пак Вон Суны цогцсыг өнөөдөр /2020.07.10/ уулнаас олжээ. Тодруулбал түүний цогцсыг Сөүл хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олсон аж. Түүний үхлийн шалтгаан болон гаднын нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Шалгалтын үеэр түүний гэрээслэл олдсон нь олон хүнд эргэлзээг төрүүлээд буй. Талийгаачийн өөрийн гараар бичсэн, гар бичмэл бүхий гэрээслэлийг өнөөдөр /2020.07.10/ олон нийтэд дэлгэлээ.

Түүний ерөнхий нарийн бичгийн дарга Гу Хан-Сеок, гэрээслэлийг талийгаачийн ар гэрийн зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд дэлгэж буйг мэдэгдсэн байна. Эл гэрээслэлийг түүний гэрийн ажлын ширээн дээрээс нь олсон болохыг Гу Хан Сеок хэлсэн аж.

Тус гэрээслэл дээрх үгсийг орчуулбал,

“Бүх хүнээс уучлалт гуйж байна. Энэ амьдралын минь туршид надтай хамт байсан, уулзсан, нөхөрлөж байсан хүмүүст би маш их талархаж байна. Ялангуяа хүнд цаг мөч бүрт холдолгүй дэргэд минь байж, хайрлаж тусалсаар байсан гэр бүлийнхээ өмнө би үргэлж буруутай нэгэн мэт санагддаг байлаа. Миний биеийг чандарлаж өгөөрэй. Харин үнсийг нь эцэг эхийн маань булшны дэргэд оршуулахыг хүсэж байна. Бүгдээрээ баяртай” хэмээх утга бүхий гэрээслэлийг үлдээжээ.

Тус гэрээслэлийг харсан хүмүүс талийгаачийг бусдын гарт нас барсан бус, амиа егүүтгэсэн байх магадлалтай хэмээж буй. Учир нь тэрбээр алга болохоосоо өмнө ажилтан эмэгтэйтэй ёс бус харилцаа үүсгэсэн, хүчирхийлсэн хэмээх гомдлын дагуу цагдаагийн газарт байцаагджээ. Пак Вон Суны хувьд хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах, тэдний эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн түүхтэй аж.

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button