Ирээдүйд Африк тив хоёр хуваагдаж, дундуур нь далай үүснэ

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар ирээдүйд Африк тив хоёр хуваагдаж, дундуур нь шинэ далай үүснэ гэдгийг баталж буй тухай гаднын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Тодруулбал Этиоп, Араб, Сомалийн газар нутгийн доорх тектоник хавтангууд өөр хоорондоо холдох хөдөлгөөнд орж байгаа бөгөөд улмаар тив хоёр салж, хавцлууд үүсэх төлөвтэй байгаа юм байна.
Лийдс их сургуулийн судлаач Кристофер Мур хэлэхдээ, “Африк тивд аль хэдий нь далайн царцдас үүсэж эхэлсэн. Тектоникийн царцдасаас өвөрмөц онцлогтой учир энгийн нүдээр ялган таних боломжтой” гэжээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар дээрх тектоник хавтангууд саяхнаас бус, олон мянган жилийн өмнөөс хөдөлгөөнд орж эхэлсэн гэнэ. Харин Африк тивийг хоёр хувааж, шинэ далай үүсгэх хүртэл мөн даруй олон мянган жил зарцуулна хэмээж байна.
Г.САНЧИРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх ч гэсэн дундуураа хуваагдаж далайд гарцтай болно