ДЭЛХИЙ

Жорж Флойдыг хөнөөсөн цагдаад мөнгөн торгууль ноогдуулжээ

Африк, Америк гаралтай өнгөт арьстан Жорж Флойдын аллагын хэрэгт буруутгагдсан Минессота мужийн цагдаа Дерек Чаувинд мөнгөн торгууль ноогдуулжээ. Харин торгуулийн хэмжээг 38.000 доллар гэж тогтоосон байна. Мөн түүний гэр бүлийн орлогын эх үүсвэр тодорхой болоогүй нь сонирхол татаж буй аж.

Эргэн сануулахад, Д.Чаувины талийгч Жорж Флойдын хүзүүн дээр есөн минутын турш өвдөглөж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ нь түүний үхлийн шалтгаан болсон гэж албаны хүмүүс үзээд буй юм.

Дээрх үйл явдал нь дэлхий даяар жагсаал, тэмцэл өрнөхөд нөлөөлж, цагдаагийн ажилтнуудад сануулга өгсөн томоохон үйл явдал болсон билээ.

Одоогийн байдлаар Д.Чаувиныг албан ажлаас нь чөлөөлсөн байгаа бөгөөд хоёрдугаар зэргийн аллага үйлдсэнд тооцсон. Мөн тухайн үед түүний хамт байлцсан гурван цагдаа ч мөн халагдаад буй.

Сонирхуулахад, Дерек Чаувин болон түүний эхнэрийг орлогоо дутуу мэдээлсэн гэж шүүхээс дуудаад байгаа юм. Тодруулбал 2014-2019 оны хооронд өрхийн орлогоо 464.433 доллараар дутуу мэдээлснийг нь тогтоосон.

Хэргийг хариуцсан прокурор Имран Али “Ассошиэйтед Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа, мөрдөн байцаалт үргэлжилбэл торгуулийн хэмжээ нэмэгдэж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

С.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel
2020-07-24 16:53

Эрүүл бус юм

Холбоотой мэдээ

Back to top button