ДЭЛХИЙ

Цар тахлын улмаас “Аватар” 2022 онд, “Оддын дайн” 2023 онд нээлтээ хийнэ

Дэлхийн кино ертөнцийн томоохон зах зээлүүд болох Нью-Йорк ба Лос Анжелес хотуудад цар тахлын улмаас кино театруудыг нээх боломж хараахан үгүй байгаа учир “Уолт Дисней” компани гурван том киноныхоо нээлтийг хойшлуулж байна.

Тодруулбал, "Аватар” болон "Оддын дайн” кинонуудыг нэг жилийн хугацаанд хойшлуулжээ. Улмаар "Аватар” цуврал кино 2022 оны арванхоёрдугаар сард, Оддын дайн кино 2023 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр болсон байна. Харин 2020 оны гуравдугаар сарын 9-нд нээлтээ хийхээр товлогдсон байсан Мулан 2020 оны наймдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр болж хойшлогджээ.

"Дэлхийд Ковид-19 цар тахлын аюул нүүрлээд байгаа энэ хүнд цаг үед бид өвчин намжтал хүлээхээс өөр ямар ч гарцгүй. Мулан бол дараагийн хит уран бүтээл, бид энэхүү бүтээлийг үзэгчдэд зохих үед нь хүргэхээр хүлээж байна” хэмээн Уолт Дисней компаний төлөөлөгч тайлбар хийсэн байна.

Эх сурвалж: BBC

С.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button