ДЭЛХИЙ
ХАРИУ ЦОХИЛТ: Чэнду хот дахь АНУ-ын консулын газрыг татан буулгалаа

БНХАУ-ын улсын засгийн газар Чэнду хотод байрлах АНУ-ын консулын газрыг хаах шийдвэр гаргалаа. Үүний өмнө Техас мужийн Хьюстон хотод байрлах Хятадын консулын газрыг татан буулгасан тухай бид мэдээлсэн. Үүнд тус улсын удирдлагууд унтууцан, "Улс төрийн өдөөн хатгалга" хэмээн үзэж хариу арга хэмжээ авсан нь энэ аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хятад улс оюуны өмчид халдсан учраас ийм шийдвэр гаргасан” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан бол Консулын газрын төлөөлөгч Хуа Чунюн “Тийм зүйл байх боломжгүй. Энэ чинь маш инээдтэй хэрэг” хэмээн Твиттер хуудаснаа жиргэж байсан удаатай.
С.АНУЖИН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВ
Маш зөв
Айл хүний амь нэг,саахалт айлын санаа нэг ээ. Хөршийнхөө авсан алхамыг дэмжиж байна