НИЙГЭМ

СОЛОНГОС ХЭВЛЭЛ: Монголын нэгэн сайд Ганнам дүүрэгт гурван ч орон сууцтай

Өмнөд Солонгосын “Hankyung” мэдээллийн сайтад Монголын нэгэн нэр бүхий сайд Ганнам дүүрэгт гурван ч орон сууц эзэмшдэг тухай бичжээ.

Тухайн нийтлэл Ганнам дүүргийн орон сууцнууд дэлхийн, тэр дундаа Ази тивийн хөрөнгөтнүүдийн хувьд эрэлттэй сонголт болоод буй тухай сэдвийг хөндсөн байна. АНУ, Хонг Конгтой зүйрлэхүйц нэр хүндтэй болсон Ганнам дүүрэгт үл хөдлөх хөрөнгө эзэмших нь хамгийн аюулгүй, баталгаатай хувилбар гэж тэд үздэг аж.

Харин долдугаар сарын 24-нд болсон нэгэн олон улсын хуралдааны үеэр энэ тухай яриа хөндөгдсөн гэнэ. Сэтгүүлч ярианы эзний нэрийг нууцалж, эх сурвалж болгон бичвэртээ дурджээ.

Мөнөөх эх сурвалж, “Хуралдааны үеэр ярианы халуун сэдэв Ганнам дүүргийн орон сууцнуудын үнийн тухай байлаа. Бас Монголын нэр бүхий нэгэн сайд энд гурван ч байр эзэмшдэг, коронавирусийн халдварыг үл тоон удалгүй дахиад ч хэдийг авах бодолтой байгаа гэсэн” хэмээсэн аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

18
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
14 Сэтгэгдлүүд
4 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Иргэн
Иргэн

Монголын сайд дарга нар энэ байтугай хөрөнгө хулгайлж луйвардаж идсэн. Хэрэг хуучирдаггүй гэгчээр нэг л өдөр

Ард иргэд
Ард иргэд

Үнэдэслэлгүйгээр баяжин хөрөнгөжигчидийг л шалгахад АТГ ,шүүхийнхэн хангалттай ажилтай суухаар байнаа!!! Тэгж чадвал хулгайч луйварчид төррүү давшилж чадахгүй дээ!!!! Өөрийн амьдрах нийгэм орчноо тэгж хамгахлчих хуульч шүүгчид байна уу?!!

зочин уншигч
зочин уншигч

Хөөрхий дөө.Төрийн мөнгө уйлдаггүй.ёолдоггүй болохоор эрх мэдэл бүхий хулгайчид хайр найргүй цацаад бна даа.Хэрвээ тэд шударга хөдөлмөрөөрөө олж авсан бол гадаадад юун 2.3 байр авах.Монголдоо хоёр идэхгүй.хоосон хонохгүй л бх бсан даа.

Зочин
Зочин

Намган дээр боссон дүүрэг гэж байгаа. Өмнөд солонгосын ардчилагч Ким дэ жун ганнам гэдэг хүн амьдрахын аргагүй шумууланд хучигдсан сордог намгыг хотын төвийн А бүс болгоно гэж амлахад тэр үед өмнөд солонгосчууд нь итгээгүй гэж байгаа.

Зочин
Зочин

Хэн бэ. Энэ мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шалгах ёстой

Зочин
Зочин

Улсын мөнгө, тeндeрийн мөнгө г.м.туухгүй бол eрдийн жирийн хүн тэр үнэтэй дүүрэгт байшин гуай битгий хэл утасны шовгор ч авч чадахгүй биздээ.

Хэн?
Хэн?

За одоо хэн гэдгийг тодруулж дээ !

Zochin
Zochin

Kkkk tegeed yu gej yaaj ch chadahgu hevtecgeejiij ih hucnaaa zugeer. Zugeer l ataarhcgaana bizde oor yaadgiin.

Иргэн
Иргэн

Үнэн үү.

ХУЛГАЙЧ. БАЯЧУУД..ЗАЛГИЖ БН..МОНГОЛ Г
ХУЛГАЙЧ. БАЯЧУУД..ЗАЛГИЖ БН..МОНГОЛ Г

Хөрөнгийн нь хураагаад..мөртлөө ажиллаж байгаа шударга бизнеийнхни татварыг хас

Монгол
Монгол

Сэрүүн зүүдлээд яах вэ дээ. Тэр хулгайч нарыг бид нар л сонгож дарга болгоо биз дээ. Тэдэнд үнэн голоосоо дургүйцэж байгаа бол хар толгойгоо л шаа. Өөр та юу ч хийж чадахгүй. Нэгэнт сонгосон. Гүйцээ.

ХУЛГАЙЧ. БАЯЧУУД..ЗАЛГИЖ БН..МОНГОЛ Г
ХУЛГАЙЧ. БАЯЧУУД..ЗАЛГИЖ БН..МОНГОЛ Г

Үйлчилгээний бизнес үнэ хямд бн сөхөртлөө хүний баас цэвэрлээд бага мөнгө ний үнэлгээтэй

Шалихгүй шантааж хэрэггүй, чи баяжихгүй
Шалихгүй шантааж хэрэггүй, чи баяжихгүй

Шантаажийн, рекэтийн сэтгүүл зүй- шалихгүй сэтгэлийн дарамт, чиний баримт энэ байна надад мөнгө, өгөхгүй бол зарлалаа. Шударга сэтгүүлч байсан бол тэр солонгос эхээ тэр чигээр нь нийтэллээ- боллоо. Со хэлтэй улсууд нь сэвээд саваад шүгэлдэх

Зочин
Зочин

Ц.Нямдорж гуай 3-н давхар хаусаа амбаар гэж голсон гэж байгаа.

Zochin
Zochin

Odoo tegeed yaahiin ta nariin bodloor. Uch chadahgu haltaruud bj. Bugdeeree ataarhcgaadag l bhdaa

Зочин
Зочин

Яах вэ ? гэж үү? Хэн гэдгийг нь мэднэ. Дараа нь ямар мөнгөөр авсныг нь сонирхоно. Гадаад дахь орлогоо Монголын татварын албанд тайлагнаж байсан эсэхийг шалгана ! Хийх юм зөндөө байна.

Монгол
Монгол

Хэн тэгэх юм бэ? Та юу? ЖДҮч зөндөөнийг сонгоо биз дээ? Тийм л сүрхий юм бол тэднийг яах гэж сонгосон юм бэ. Нэрээ нуучихаад битгий худлаа донгосож бай. 24 онд тэд ЖДҮчдээ бид нар дахиад л сонгоно. Бид ийм л мал шиг амьтас.

Зочин
Зочин

Хөрөнгөтэй байж болно гол нь үндэслэлтэй эсэх? Хууль зөрчөөгүй эсэх чухал.

Back to top button