ДЭЛХИЙ

Хөлд нь амны хаалт орооцолдсон шонхор ан хийж чадахаа больжээ

Стив Шифли хэмээх эр Их Британийн Йоркшир арал дээр гэрэл зураг авч байхдаа хөлд нь нэг удаагийн амны хаалт орооцолдсон шонхор шувууны дүрсийг буулгаж авчээ. Байн байн нисэн бууж, хөлөө амны хаалтаас салгах гэж чармайх шувууны дүр зурагчин залуугийн сэтгэлийг эмзэглүүлжээ.

Тэр дарсан зургуудаа BBC агентлагт өгч, дараах зүйлсийг ярьжээ:

“Хог хаягдалтай зөв, зүйтэй харьцаж чаддаггүй хүмүүсийн буруутай үйлдлээс болж ан амьтад зовж байна. Тэд экологийн системийн дагуу биднийг хамгаалах гэж амьдардаг. Бид хариу тус хүргэдэггүй юм аа гэхэд ядаж гай тарихгүй байх учиртай.

Манай улсад эгэл шонхрын 1.000 хос зүйл л бий. Энэ бол нэг ширхэг шонхрын амь ч асар үнэтэй гэсэн үг”.

STEVE SHIPLEY PHOTOGRAPHY

Стив Шифли зураг дарсныхаа дараа амьтан хамгааллын байгууллагад хандаж, хөлийг нь амны хаалтаас салгуулсан аж. Албаныхны хэлснээр хөлөөрөө ан барьж хооллодог тул эл шонхор олон хоног хоолгүй, өлсгөлөн байжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button