Нийгмийн

ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд сурталчилж таниулах ажлыг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хууль эрх зүйн мэдээлэлийг Нарантуул худалдааны төв -тэй хамтран Нарантуул ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд сурталчилж таниулах ажлыг зохион байгууллаа.

Мөн “ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭ, ТҮҮНИЙ ХОР ХӨНӨӨЛ” мэдээлэл сурталчилгааны материалыг тус худалдааны төвд худалдаа эрхлэгч нарт тараалаа.

Монгол улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хүнсний хэрэглээндээ зориулалтын бус хуванцар савыг өргөн хэрэглэж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд ус хонуулахад усан дахь найрлагад өөрчлөлт орж байх ёстой хэмжээнээсээ төмөр хоёр дахин их, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ.
Хүнсний зориулалтаар хэрэглэгдэж байгаа тосны канистр, том цэнхэр сав зэрэг хуванцар савнуудаас химийн бодисууд илэрч байна.

Баянзүрх дүүргийн ЗДТГ- Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button