НийгмийнУЛС ТӨР

“Их хуралдай”-г 2 тэрбумаар барьсан “Мөнх-Өргөө” ХХК 6.6 тэрбумын ЕСӨН тендэр төрөөс авчээ

Сүүлийн үед Хэнтий аймагт сүндэрлэсэн түүхэн бүтээн байгуулалтууд цахим сүлжээнд төдийгүй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шүүмжлэлийн бай болоод байна. Хэнтий аймгийн Батноров суман дахь Андлалын өргөө, Биндэр суман дахь Их хуралдай цогцолборын аль аль нь олны хэлэлцүүлгээр ид оров. Улсын төсвийн бүхэл бүтэн 4 тэрбумаар бүтсэн ч шавар тагзнаас хэтрээгүй эдгээр барилгуудыг миялж, басхүү ашиглалтад бүрэн ороогүй хэмээн өмөөрөн хаацайлагсад ч байна. Маш товчоор бол Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын далд чимхэлцээн явагдаж байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл зорилготой харлуулж, бас зорилготой өмөөрөгчид бий болчихлоо.

Харин бид хэн нэгний талд орж харлуулах, улсыг төсвөөр туйлсан хэн нэгний эрх ашгийг хамгаалах гэсэнгүй. Барилгыг гүйцэтгэсэн компанийх нь талаарх бодит мэдээллийг цуглуулан хүргэхийг зорив. Өмнө нь бид Андлалын өргөөг 2 тэрбумаар барьсан Хос санаа компанийн талаар хүргэсэн бол энэ удаад Их хуралдайг 2 тэрбумаар барьсан Мөнх Өргөө компанийн талаар хүргэж байна.

-ИХ ХУРАЛДАЙ ОРДЫН ИХ БИЕИЙГ 2 ТЭРБУМААР БОСГОСОН, АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫН ТУЛД УЛСЫН ТӨСВӨӨС ДАХИН МӨНГӨ АВНА-

Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр тэрбум төгрөгийн өртөгөөр баригдсан “Их хуралдай” орд цогцолборыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  санаачлан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин ажилласан. Цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Мөнх Өргөө” компани 2018 оны наймдугаар сараас хойш ажилласан байдаг. Хоёр жил хагасын хугацаанд барьсан “Их хуралдай орд өргөө”-ний барилгыг комисс хүлээн авсан байна. Цогцолборын гүйцэтгэгчийн зураг төсөвт тусгасан ажлыг хүлээж авах комисс ажиллан, гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгасан гэж үзсэн аж.

Хамгийн хачирхалтай нь комисс хүлээж авсан цогцолбор нь бүрэн дуусч ашиглалтад ороогүй. Тодруулбал, цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгөөр нэмэлт ажлууд хийсний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой тул тус байгууламжийг дуусаагүй гэж үзэн төрийн өмчийн мэдэлд хариуцуулжээ.

Зөвхөн цогцолборын “их биеийг” босгоход хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан. Ажлаа дуусгах, тохижуулах нэрийдлээр төсвөөс дахин мөнгө “зулгаах” нь тодорхой байгаа юм.

-ХӨВСГӨЛИЙН МӨНХ-ӨРГӨӨ КОМПАНИ НЬ ХОТ ХӨДӨӨГИЙН 26 ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ, ЕСӨД НЬ ШАЛГАРЧЭЭ-

“Мөнх-Өргөө” компани нийслэлд болоод аймгуудад зарласан төрийн 26 тендерт оролцсоноос ЕСӨД нь шалгарсан байна. Одоо дөрвөн тендерт оролцохоор хүсэлтээ илгээгээд байгаа аж. Тус компанийн шалгарсан тендерийн түүхийг доорх хүснэгтээр дэлгэрэнгүй харуулъя.

Хөвсгөлийн харъяатай эл Мөнх-Өргөө компани нийт 6.6 тэрбумын ЕСӨН тендерт шалгарчээ.

Тухайлахад, Өмнөговь аймагт хоёр, Хөвсгөл аймагт дөрөв, Хэнтийд нэг, нийслэлд хоёр тендер авсан байна.


Компанийн талаарх бидэнд олдсон нэмэлт мэдээллээр, Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд”-2014 оны сүлд модны наадмаар Дэд бүтцийн салбарын шилдгээр “Мөнх өргөө” ХХК-ны захирал Б.Батхишиг шалгарч байж.

Хэнтийд төлөвлөсөн ажлуудын дүр төрх нэг иймэрхүү. Улсын төсвийн буюу татвар төлөгч бидний тэрбум, тэрбум төгрөгөөр туйлсан ажлууд болж хувирч байгаад иргэд бухимдаж, шүүмжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
8 сар 12, 2020 09:50

manaihan yagaad neg iimerhuu dutuu dulmig ajliig huleej avaad uls#aa ulam nermees bolood baidiin boloo. uursdiiguu bodson shunahai humuus wmaa. haa haanaa hariutsalgatai bodlogotoi ajilmaar wmaa

Ааааа
Ааааа
8 сар 12, 2020 10:01

ПРОКУРОР, АТГ ЭНЭ ХЭРГИЙГ ШАЛГАХГҮЙ ЮМУУ, АВИЛГАЛ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ЯГ ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

Ард
Ард
8 сар 12, 2020 10:03

Эгэл амьдр�##� аа гэж, Сайхаан, сайхан.

Зочин
Зочин
8 сар 12, 2020 10:40

xoxi nee ma nariin songoson ardiin nam maf

Иргэн
Иргэн
8 сар 12, 2020 11:05

Herev unen bol uneheer haramsaltai bna Oyun Erdene yu yarij yaj devshij irlee Unen gej bna uu?Mung ungu nudend ni haragddag boljee

zochin
zochin
8 сар 12, 2020 11:28

hudlaa pop gar gedgiin medseer bj saya ahij songoj bdg ni hentiihnii buruu shdee er ni
odoo toiron hureelegchidee bugdiin darga bolgoson bga shuu unendee bugd medj bga nutgiin garuud ni
hun chanar muutai chanargui nuhur shdee oyunerdene

шуналын тулам
шуналын тулам
8 сар 12, 2020 11:31

Энэ одоо юун овоолсон шавар вэ?. Хүүхдүүдү элмэн дээр тоглохдоо энэнээс хавьгүй илүү цайз, шилтгээн барьж тоглодог биз дээ!!!!! Больж үз

Аялагч
Аялагч
8 сар 12, 2020 14:48

Саяхан Биндэрээр ороод ирсэн. Мус�##�ьманы сүм шиг, Монгол гэж харагдахгүй, ямар ч ур хийц гайхмаар зүйлгүй, хүнгүй, хог новшиндоо дарагдсан газар харагдсан. Бидний татварын мөнгө хэнд ч хэрэггүй хаягдаж байхаар бухимдаад байна!!!!!!!!

Ирд
Ирд
8 сар 21, 2020 05:51
Reply to  Аялагч

ХҮЛЭЭЖ АВСАН ХҮМҮҮСИЙГ НЬ ШАЛГААЧ, АВЛИГА АВЧ Л ХҮЛЭЭЖ АВСАН БАЙХ

GOD
GOD
8 сар 12, 2020 15:50

ZA BI ALCHIISHUUU HAHAHAHHAHAAHHA

Зочин
Зочин
8 сар 12, 2020 18:48

2 тэрбум гэжүү . Барьсан компани мөнгөн дээр нь ажиллачихсан бна ш дээ нүдний булайнууд

Зочин
Зочин
8 сар 12, 2020 20:58
Reply to  Зочин

oyuk l karmaalj bgaa sh dee

Бодонгахай толгойт
Бодонгахай толгойт
8 сар 12, 2020 20:02

Хэнтийн бодонгахай толгойтын хармаанд 10 хувь нь орсон байгаа.

CHOIJOO, barilgachin
CHOIJOO, barilgachin
8 сар 13, 2020 08:49

2000000000:2500000=800 kv/metr 800:45=17-н хоёр өрөө айлын орон сууц барих нь ээ.

Иргэн
Иргэн
8 сар 13, 2020 15:46

Их хур�##�дайн дээр байгаа үүрэн телефоны антен шиг юм юу юм . Маш муухай харагдаж байна. Түүхэнд ийм өргөө байдаг юм бол уу.

зочин
зочин
8 сар 13, 2020 22:32

ичиж үхээч шун�##�тангуудаа хулгайчуудаа төрийн мөнгө хумслагчидааа АТГ ш�##�гаач шоронд нь хийгээч улсыг хохтролгүй болгооч нөгаа шударга шүүгч нараа

зочин
зочин
8 сар 13, 2020 22:34

оюун эрдэнэ худлаа шударга царайлаад сонгуулийнхаа мөнгийг босгоцийм биш үүү АТГ ш�##�гаач ээ юунаа хийгээд бгам бэээ

Иргэн
Иргэн
8 сар 13, 2020 23:07

Болимоор юм. Хэнд хэрэгтэй юм. Төрийн хүмүүс оногдсон үүрэгт ажлаа л сайн хий. Хаана мөнгөний ажил байна тэр болгон руу шун�##�тахаа болиоч.

Зочин
Зочин
8 сар 14, 2020 11:33

M POP OYUNERDN HOG YUMAA. 2 SAIHAN YUM BOLOMJIIN HIILGECHIJ CHADAHGUI. CHADWARGUI HUN BA. SHULS N USERDEG L HASHGIRDAG.

059
059
8 сар 17, 2020 11:43

150 ortoi khuukhdiin tseterleg 1.5 terbum 100 ortoi ni 550 saya 50 ornii zuruu 1 ter bum shakhuu...tsetserlegiin khuukhed ch bodokhoor bna sh dee...arai l ulunuu

Холбоотой мэдээ

Back to top button