Путины охиндоо тарьсан вакцинд барууныхан итгэхгүй байна

Өчигдөр /2020.08.12/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг бүтээснээ албан ёсоор зарлав. Тэрбээр, “Энэ вакцин маш үр дүнтэй. Дархлаа сайн тогтоодгийг бид мэдсэн” хэмээсэн юм.
Дэлхийд анхны гэх энэ вакцины нэр дэлхийн анхны хиймэл дагуулын адил “Спутник V” нэртэй аж. Сонирхолтой нь, уг вакциныг Владимир Путины нэг охин өөртөө туршиж, хийлгэсэн байна. Хоёр удаагийн тун хийлгэсний дараа охины биед коронавирусийн дархлаа тогтжээ.
ДЭМБ-ын зүгээс “Вакцин гарахгүй ч байж магадгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийж, туршилт судалгааг дээд зэргээр хийж гүйцэтгэх ёстой гэдгийг анхааруулсаар буй юм. Эдгэсэн хүмүүсийн биеэс ч коронавирус дахин илэрч, эсвэл дахин халдвар авч байгаа нь эмч нарын анхаарлыг одоо хэр татаж байгаа.

Харин барууны эрдэмтэд ОХУ-ыг хэт яаравчилж, зарим баталгаажуулах шаардлагатай туршилтын шатуудыг алгассан байж болзошгүй хэмээх байр суурийг баримталж байна. Нөгөө талд, “Энэ бол түүхэн үйл явдал. Манай орны нэр хүндийг унагах зорилготой энэ асуудлыг барууны орнууд зохион байгуулж байгаа. Харин бид үүнийг улс төржүүлэх шаардлагагүй” хэмээгээд буй.
Владимир Путины мэдээлснээр одоогоор Латин Америк, Ази тивийн 20 улс “Спутник V” вакциныг тэрбум гаруй тунгаар захиалаад буй гэх. Тэр бүү хэл Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте, “Манай улсад вакцин ирмэгц хамгийн түрүүнд би хийлгэж, ард түмнийхээ өмнө туршилт болно” гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөрөө худ�##�ч бол бусадыг ч гэсэн худ�##�ч гэж боддог
yaag unen.Putin sain udirdagch.
Америк өөрсдөөсөө түрүүлж вакцин гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаан. Дэлхийд ганцаараа тэргүүлж байх ёстой юм уу
Барууныхан гэж хөрөнгөтөн үхэж д�##�д орсон орнуудыг дэлхийгээм арчв�##� таарна. Муусайн барууныхан буурай орнуудыг нийлж устгах гэж втрус гаргасан хулгайчууд. Дандаа оросын эсрэг гүтгэлэг гаргадаг. Өөрсдөө вакцин гаргаж чадахгүй байж.
Барууныхан итгэсэн ч итгээгүй л гэж гүтгэнэ. Оросыг байнга гүтгэнэ. Орос өөрсдөөс нь давамгайлах вий гэж айж чичирнэ.