УЛС ТӨР

АРВАН МЯНГАН төрийн албан хаагч ХААЧИВ

2010 оноос өдийг хүртэлх хугацаанд төрийн албан хаагчийн тоо тасралтгүй өссөөр, данхар болсоор ирснийг статистик тоо харуулдаг. Тодруулбал, 2010 онд 155,679 байсан бол 2019 онд 198,463 болтлоо өссөн үзүүлэлт байна. Энэ нь жил ирэх тусам төрийн алба данхайж байгаагийн тод жишээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр /2020.08.18/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 188 мянга 559 төрийн албан хаагчтай хэмээсэн нь өдгөө олон нийт болоод хэвлэл мэдээллүүдийн анхааралд өртөв.

Үндсэндээ тэр 2016 оны тоог хэлсэн нь энэ.  2016 онд төрийн албан хаагчийн тоо 188,974 байсан аж. Өөрөөр хэлбэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ыг засаг барихаас өмнөх тоог дурдаж, “будлиантав”.

2016 онд нийт төрийн албан хаагчийн тоо 188 мянга 974 байсан бол 2019 оны наймдугаар сарын байдлаар 198 мянга 463 болж өссөн байна. МАН-ыг Засаг барих үедээ 10 мянга орчим хүнийг төрийн албанд шинээр ажилд авсан гэсэн үг. Төрийн албыг бүхэл бүтэн АРВАН МЯНГАН хүнээр данхайлгажээ, тэд.

Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга андуураад хэлэв үү, төрийн албыг улам нүсэр болгосноо нуухын тулд худлаа ярив уу гэдэг нь сонин. Одоо ирэх дөрвөн жил засаглахдаа бас хэдэн мянгаар нэмэгдэхийг таашгүй.

Шинэ Засгийн газар байгуулагдах бүрд төрийн алба руу гэнэтийн механик нүүдэл чиглэдэг. Монгол Улсын төрийн алба нь намын харьяа, УИХ, Засгийн газрын гишүүдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг шингээсэн асар том “агуулах” болон хувирсныг өссөөр байгаа тоо баримтууд харуулж байна. Хөгжингүй орнуудын төрийн албан хаагчдыг хүн амтай нь харьцуулахад 100 иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногддог. Харин манайд 17 хүнд нэг төрийн албан хаагч ногдож буй нь дэлхийн жишгээс бараг зургаа дахин их байгаа юм. Энэ олон төрийн албан хаагчид төсвөөс олгож буй цалингийн зардал төсвийн урсгал зардалд хамгийн өндөр хувь эзэлж байгааг дэлхийн банкны төсвийн зардлын тойм судалгаанд бий.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel
2020-08-20 12:16

Эгүүрийн админ чи яван хат.санаа муут яван хатаасай.МАН ТӨРИЙН �##�бан хаагчдын эгнээг өргөсгөж явуургүй хоолны савуудаар төриын �##�быг дүүргэж б.а чи байнга хорт явуулага хийж байдаг савар бөгөөд МАН аас хахууль авч би

Tseel
Tseel
2020-08-20 12:17

-чиж байгаа хахуульч мөн. чи хахууль 2 дандаа нэг дор.энэ танай бичигдээгүй хууль

Зочин
Зочин
2020-08-21 00:37

Шинээр барьж байгуулсан сургууль цэцэрлэг эмнэлэгт ажиллах хүн нэмэгдэж л таарна ш дээ. Тэнд чинь хүн ажилладаг юм байгаа биз дээ. Юун данхайх вэ. Эргүүтэхээ больж үз

Дахиад сонгууль болно
Дахиад сонгууль болно
2020-08-21 18:27

Авилгын хуулиа авилга авахгүйгээр болгоочээ.энэ их шат дамжлага яам тамга багасна.

Холбоотой мэдээ

Back to top button