Нийгмийн

Импортыг ШҮТЭЖ, экспортлогчдоо БАССАН "Covid-19”-ийн ХУУЛЬ

Коронавируст цар тахал дэлхий дахинаа тархаад есөн ч сарын нүүрийг үзэх гэж байна.

Энэ хугацаанд эдийн засаг элгээрээ хэвтэж, улсын төсөв одоогийн байдлаар гэхэд л 2.5 их наядаар тасраад байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн багц арга хэмжээ авч, COVID-19-ийн хууль хүртэл санаачлан баталсан. Ингэхдээ өмнөх парламентийнхан импортын барааг ШҮТЭЖ, үйлдвэрлэгч экспортлогчдоо БАССАН заалтыг эл хуульд оруулж өгчээ.

Тодруулбал, “Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан.

Эл хуулийн 7.1.14-т эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, урвалж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, иргэдийн хамгаалах хэрэгсэл, хүнсний болон бусад шаардлагатай барааг улсын хилээр гаргахыг хориглох асуудлыг шийдвэрлэх гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдийг экспорт хийхийг хориглосон байгаа юм. Үүгээрээ Монголд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч БАЙХГҮЙ гэж басамжлан тооцсон уу гэдэг нь сонин.

Тэгсэн хэрнээ энэ хуулийн 7.1.26. заалтад экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавих гэх заалтыг оруулж өгчээ. Энэ экспорт гэдэгттээ /эм, эмнэлгийн хэрэгсэл/-ийг оруулж тооцохгүй юу гэдэг асуулт дээрх заалтаас улбаалан гарч байгаа юм.

Нөгөө талд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Монгол Улсын их хурлын тогтоолыг 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр батлан, дагаж мөрдөж эхэлжээ.

Харин эл тогтоолд импортын барааг татваргүй оруулахаар тусгаж өгч. Үүнээс улбаалж хэн дуртай нь амны хаалтаас эхлээд хүссэнээ татваргүйгээр оруулж ирж зарж, борлуулж буй.

Нэг.Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр: коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гэж зааж өгчээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ergen hvn
Ergen hvn
2020-08-21 11:35

Bvh yls oron l any hutadyyd bvgdeeree elegeeree kowidoos bolj elgeeree hewtsen sh dee

Холбоотой мэдээ

Back to top button