НИЙГЭМ

“Амьдрал мөрий биш” нөлөөллийн аян эхэллээ

Цагдаагийн байгууллагаас Мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “АМЬДРАЛ МӨРИЙ БИШ” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас нууц далд аргаар зохион байгуулагдаж байгаа покер, рулет, интернэт, цахим тоглоомын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлагад татах, зохион байгуулагч, тоглогчдыг бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор тодорхой үе шаттай  шалгалтын ажиллагааг явуулсан.

Энэ оны найман сарын тоон мэдээллээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан рулет таван, автомат 10, покер 20, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан найм, нийт 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 48, тоглож байсан давхардсан тоогоор 280 этгээдүүдийг бүртгэл судалгаанд авч, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийг олж тогтоожээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр нийт 25 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дөрвөн хэргийг хаах саналтай, 10 хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн, дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button