Нийгмийн

“Босоо хөх Монгол” тэргүүтэй НҮТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшлов

“Босоо хөх Монгол”, “Эвийн хүч, эх нутгийн төлөө” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, АМГТГ /Ашигт малтмал, газрын тосны газар/-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2020.09.02/ болжээ.

Шүүх хуралдааны үеэр гэрч асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон тул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч "Босоо хөх монгол" ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж ирүүлэх хүртэл хугацаагаар хойшлуулав.

Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button