НИЙГЭМ

“Бидний гар утсыг хурааж аваагүй. Гэхдээ биднийг зүхэж, сүрдүүлсэн”

Есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 оюутанд холбогдох асуудал олны анхаарлын төвд байна. Тэднийг УОК-ын алба хаагчид эхлээд “White House” зочид буудалд тусгаарлана гээд авч явсан ч “Энх саран” нэртэй, сүлжээгүй, халуун усгүй амралтын газар буулгаж, гар утсыг нь хураан, хүчээр оруулсан гэдэг мэдээлэл түгсэн билээ.

Тэгвэл тэдгээр 25 оюутны нэг Ikon.mn сайтад өгсөн тодруулгадаа,

“Бид цахимаар хичээлээ хийх ёстой тул интернэттэй газар тусгаарлагдах хэрэгтэй гэдгээ хэлсэн. Ингэхэд цагаан хувцастай нэг албан хаагч, “Та нарыг хорооллын “White House” нэртэй зочид буудалд тусгаарлана” гэж хэлээд машинд суулгаад хөдөлсөн.

Гэтэл өөр тийш явсаар “Тулгат” гэдэг нэртэй амралтын газар ирчихсэн. Энэ нь уулын орой дээр байрлалтай, интернэтгүй, гар утасны сүлжээ барьдаггүй амралтын газар байсан. Бид энд тусгаарлагдах хүсэлгүй байгаагаа хэлэхэд цагдаагийн алба хаагчид эсэргүүцэж, бидний дунд маргаан үүссэн.

Ингээд бид шаардлагаа уйгагүй тавьсаар УОК-ын алба хаагчидтай холбогдоход, “Энхсаран” гэдэг амралтын газар орвол ор, эсвэл эндээ ор гэдэг зүйлийг хэлсэн. Бид “Энхсаран” амралтын газарт очиж, тусгаарлагдсан. Тэнд интернэт байсан.

Харин бидний гар утсыг булааж авч, хүчээр тусгаарласан зүйл байхгүй. Гэхдээ алба хаагчид элдвээр зүхэж, доромжилж байсан” гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
2020-09-03 18:20

Зөв зөв

харамсалтай
харамсалтай
2020-09-04 07:32

ОЮУТНУУДЫН зөв шүү. ХИЧЭЭЛЭЭ интернетээр хийх ёстой байхад манай УОК ынхон байнга л дарамт�##�ж байх юм

Холбоотой мэдээ

Back to top button