НИЙГЭМ

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн. 

Энэ шийдвэрийн дагуу 2018 онд төрсөн хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэг болон зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар болоод байна. 

Ингэхдээ цахимаар бүртгэж, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хяналтын тоонд нийцүүлэн санамсаргүй байдлаар сонгох шийдлийг гаргажээ. 

Хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлэх цахим бүртгэлийг есдүгээр сарын 21-ний өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 

Цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр 09:00 цагт хэвлэлийн хурал хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button