НИЙГЭМ

Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгүүлэх заавар

Хоёр настай буюу 2018 онд төрсөн хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэл маргааш цахимаар эхэлнэ. Тодруулбал, 2020 оны  09 дүгээр  сарын 18-ны 9.00 цагаас  2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  12.00  цаг хүртэлх хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.

  • Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-д нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доорх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
  • Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  15.00  цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

 “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button