ДЭЛХИЙ

TikTok, WeChat аппликэйшнүүдийг Ням гарагаас эхлэн АНУ-д хязгаарлана

TikTok, WeChat аппликэйшнүүдийн ажиллагааг Ням гарагаас эхлэн АНУ-ын нутаг дэвсгэрт хязгаарлах шийдвэрийг тус улсын худалдааны яам гаргасан байна. Тус аппликэйшнүүд нь Хятадын компаниудын бүтээгдэхүүн юм.

Хятадын компаниудын эрхэлдэг сошиал платформууд иргэдийн хувийн мэдээллийг Бээжингийн эрх баригчдад дамжуулдаг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үндэслэлээр Трампын засаг захиргаа эдгээр аппликэйшнүүдийг хориглох шийдвэр гаргасан юм.

WeChat аппликэйшнийг Америкийн хэрэглэгчид гар утсандаа татаж суулгах боломжгүй болохоос гадна нэгэнт ашиглаж байгаа хэрэглэгчид төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломжгүй болж байгаа гэнэ.

Харин TikTok аппликэйшний хувьд одоогоор хэвийн ажиллах ч шинэ хувилбарыг нь татах боломжгүй болох ажээ. Мөн тус үйлчилгээг Америкийн компанид зарах яриа хэлэлцээ арваннэгдүгээр сарын 12-ноос өмнө амжилттай болоогүй тохиолдолд WeChat шиг бүрэн хаагдахаар болсон байна.

Ингэхдээ WeChat-ийг бүр мөсөн хориглож, TikTok-т АНУ дахь үйл ажиллагаагаа Америкийн технологийн компанид шилжүүлэх хугацаа өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button