ДЭЛХИЙ

ИРЭЭДҮЙН НЭЭЛТ: Энгийн компьютерээс хэдэн сая дахин хурдтай “Квант” компьютер

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр огт боломжгүй мэт санагдам зүйлс ар араасаа зохион бүтээгдсээр ирсэн. Хэрвээ та цаг хугацаагаар эргэн аялж, хоёр зуун жилийн өмнө очоод хүн төрөлхтөн бид тун удахгүй тэнгэрт нисэх машин бүтээнэ эсвэл сансар луу нисэж, саран дээр хөл тавина гэж хэлбэл итгэх хүн олдохгүй. Гэсэн хэдий ч бид саран дээр хөл тависан, дэлхийн аль ч газар руу нэг өдрийн дотор л нисээд оччихож чадна.

Энэ утгаараа энгийн компьютерээс хэдэн сая дахин хурдтай “Квант” компьютер бүтээгдэх нь тийм ч боломжгүй зүйл биш юм. Энгийн компьютер “бит” ашиглан мэдээлэл боловсруулдаг ба “бит” нь нэг бол тэг /0/ эсвэл нэг  /1/ утгатай байж болно. Жишээгээр тайлбарлавал хоёр бит ашиглан 00 01 10 11 гэсэн мэдээллийг илэрхийлж болно. Харин квант компьютер “кюбит” ашиглан мэдээлэл боловсруулдаг. “Кюбит” нь нэгэн зэрэг нэг болон тэг байж чадна. Хоёр кюбит нь дөрвөн биттэй тэнцэх хэмжээний мэдээллийг илэрхийлж чадна. Тийм учраас n хэмжээний кюбит,  2n тооны биттэй тэнцэх мэдээллийг илэрхийлэх юм.

“Google”-ийн мэдээлснээр “квант” компьютер нь тэдний лабораторид ашигладаг энгийн компьютерээс 100 сая дахин хурдтай байх аж. Анхны “квант” компьютерийг зохион бүтээхээр дэлхийн томоохон технологийн компаниуд өрсөлдөж байгаа билээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-03-27 23:16

ГОЛ ЗОРИЛГО НУУЦ ҮГ ХАЙЖ ОЛОХОД ОРШИНО

Холбоотой мэдээ

Back to top button