Нийгмийн

Азербайжан улс Арменид дайн зарлалаа

Азербайжан, Армени улсуудын газрын маргаан дахин ширүүсэж талууд гал нээлээ. Нагорно Карабах бүс нутагт болж буй тулаанд одоогийн байдлаар 23 хүн амь үрэгдсэн байна. Тус бүс нь олон улсад Азербайжаны газар нутаг гэж хүлээн зөвшөөрөгддөг ч Армени улсын хяналтад байдаг юм.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тус хоёр улс хамгийн сүүлд 1990 оны үед уг маргааны улмаас тулалдахад хэдэн мянган хүн амиа алдаж байв.

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ням гарагт тус бүс нутгийг хяналтдаа байлгана хэмээн хэд хэдэн бүс нутагт дайны байдал зарлажээ. Харин Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян ард иргэдээ "эх нутгаа хамгаалах”-ыг уриалан дайны байдал зарлаж, цэргийн дайчилгаа явуулжээ.

Кавказын уулс дахь уг маргаан сүүлийн 30 жилийн турш үргэлжилсэн ба өнгөрсөн долоодугаар сард болсон мөргөлдөөний улмаас 16 хүн амь үрэгдсэн юм. Тус бүс нутаг нь Каспийн тэнгисээс газрын тос, байгалийн хийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэхээр зөөдөг гол хоолой тул мөргөлдөөн дэлхийн эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Азербайжанд туслахаа илэрхийлсэн ба бусад улс орнуудыг эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэхийг уриалав. Харин НҮБ-ын нарийн бичгийн дарга Антонио Гутерреш  болон Арменийн холбоотон ОХУ, Франц, АНУ, Иран зэрэг улсууд яаралтай гал зогсоохыг уриалжээ.

Г.Одгараг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-09-28 13:17

Байлдаж байхаар сайхан тохирооод л хуваагаад авчаач дээ. ккккк

Холбоотой мэдээ

Back to top button