Нийгмийн
Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрч, нэг хүн эдгэрчээ

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдсөн, COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 324 боллоо. Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Одоогоор коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байна. Тэдний долоогийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол таван хүний бие хүндэвтэр байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.