Нийгмийн

Шинэ коронавирус хүний арьсан дээр есөн цаг амьд байдаг гэв

Японы эрдэмтэд шинэ коронавирус хүний арьсан дээр есөн цагийн турш идэвхтэй байдаг гэдгийг илрүүлжээ. Харьцуулвал ханиадны вирус цаг 40 минутын турш л идэвхтэй байдаг аж. Тэд “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүний арьснаас сорьц авж шинжилсэн байна. Ийм учир гараа тогтмол угаах нь “КОВИД-19”-ийн цар тахалыг зогсооход чухал үүрэгтэй, есөн цагийн турш хүний арьсан дээр идэвхтэй амьдрах чадвар нь вирусын халдварлах чадварыг нэмэгдүүлж халдварыг хурдацтай тархахад нөлөөлж байна хэмээн Япон эрдэмтэд хэлжээ.

Шинэ коронавирус болон ханиадны вурис этанолын уусмалаар ариутгасны дараа 15 секундын дотор устдаг байна. Этанол нь гар ариутгагч бодисонд байдаг тул ханиадны улирал эхэлж байгаа энэ цаг үед гараа тогтмол санитолоор ариутгаж халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-22 09:32

Вирус бол амьд амьтан биш гэдгийг л хэлээд байхад ойлгохгүй юм. Вирус бол бүрхүүл доторх ДНА коод юм. Саван спиртээр эвдэлж л болж байгаа байхгүй юу !

Холбоотой мэдээ

Back to top button